Monday, December 29, 2014

2014 он минь баяртай!



Өглөө бүр шинэ хүн болж сэрэхдээ цаг хугацаатай бус
 зөвхөн өөрийгөө ялан дийлэх гэж, амжиж эхэлснээ дуусгах гэж 
эрвийх дэрвийхээрээ хичээлээ. Алдагдсан он жилүүдийг нөхөх боломжгүй ч 
хүн бүрт хийсэн алдаагаа засах боломж мөч болгонд гардагт баярланам. 
Өөртөө үнэнч үлдэхийн сайхныг мэдрэх, өөрийгөө хүндлэх, 
замыг гэрэлтүүлэх од мэт амин чухал үнэт зүйлээ олох шиг 
хосгүй нандин эрдэнэ гэж үгүй юм байна. 
Алдаа оноотой, баяр гунигтай мөч бүхнээ хайрламаар.
Зөрөөд өнгөрсөн, хэсэг хугацаанд хамтдаа байсан, 
цаашид ч надтай үлдэх бүх хүнд талархмаар. 
Хайр, ухаарлыг бэлэглэсэн 2014 он минь баярлалаа!

No comments:

Post a Comment